Нас барагсдын мэдээллийг зарж, хахууль авдаг байсан гэх 103-ын эмч нарын шүүх хурал ХОЙШЛОВ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

2022 онд гэртээ нас барсан иргэдийн мэдээллийг 103-ын удирдах албан тушаалтнууд буяны байгууллагынханд зардаг гэх жигшүүрт хэрэг гарч байв. Хоёр жил шалгасны эцэст уг хэрэг өнөөдөр /2024.11.01/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товлосон.

Тэгвэл уг шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Уг хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх бөгөөд нэг шүүгчийн өчигдөр орсон шүүх хурал нь өнөөдөр үргэлжилж байга гэх шалтгаанаар хойшилсон байна.

Хэргийг эргэн сануулахад Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн нийт 14 албан тушаалтан гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож энэхүү үйлдэлдээ 100 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг АТГ-аас есдүгээр сарын 20-нд прокурорт шилжүүлсэн байдаг.

Томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна
Томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!