АН эсвэл ХҮН намын санаачилгаар ЗГ-ын хуулиа өөрчилж ДЭД САЙДУУДЫГ гаднаас томилох бөгөөд ОРЛОГЧ САЙД гэж нэрлэх бололтой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 13 секунд

Эрх баригчид орон нутгийн сонгууль дуустал томилгооны асуудлаа түр хойшлуулаад байв. Учир нь намынхаа бүх гишүүдийг томилгоонд оруулж чадахгүй. Нэг нь албан тушаалд очиж баярлахад, нөгөөх нь адилхан л зүтгэсэн намайг орхилоо гэж гомдоно.

Хэрвээ ийм байдал хэрээс хэтэрч даамжирвал сонгуулиар намынхаа эсрэг ажиллах, дургүйд хүчгүй болох хандлага гарах аюултай байв. Өөрөөр хэлбэл, асуудал үүсэхээс сэргийлэхээс гадна хүн бүрт боломж байгаа мэт нөхцөл байдал үүсгэж намын гишүүдээ орон нутгийн сонгуульд дахин нэг идэвхтэй оролцуулахаар томилгоонуудыг түр хойшлуулаад байв.

Тэгвэл одоо нөхцөл байдал өөрчлөгдөж, ойрын үед томилгоонууд явуулахаар бэлтгэж эхлээд байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар төсөв батлагдсаны дараагаар энэ ондоо багтаж, дэд сайдуудыг томилгоог явуулахаар хамтарсан засаг бэлдэж байна.

Ингэхдээ дараах хоёр зарчим, бодлогыг барих гэнэ. Нэгд, дэд сайд гэдэг нэршлээр нь биш орлогч сайд гэх нэршлээр томилгоо явуулахаар ярилцаж байна. Учир нь яамны бодлогод оролцох байдлыг нь нэмэгдүүлж, дээр үед ашиглаж байсан шиг орлогч сайдын албыг сэргээх нь зөв гэж ярилцаж байгаа юм. Гэхдээ одоогоор нэршил дээрээ эцсийн байдлаар тогтоогүй байна. Хоёрт, бүх дэд сайдуудыг гаднаас томилох аж. Өнгөрсөн хугацаанд эрхэлсэн сайд гэдэг нэршлээр дэд сайдуудыг УИХ-аас томилох агуулгыг гишүүд, зарим намуудын зүгээс санаачилж, үүнийгээ зүтгүүлэх гэж оролдсон. Цаад зорилго нь гишүүдийг албан тушаалд хүргэж, ЗГ-ын суурийг хамгаалах. Гэхдээ нийгмийн эсэргүүцэл, нам доторх ажил алба гүйцэтгэж ирсэн хүмүүсийн дургүйцэл хүчтэй гарах нь ойлгомжтой байв. Тиймээс гаднаас томилох нь зөв гэдэг шийдэл дээрээ тогтжээ.

Харин дэд сайд, орлогч сайд гээд аль ч нэршлээр шинэ томилгоо хийхэд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Ерөнхий сайд сая УИХ-ын сонгуулийн дараа ЗГ-ын бүтцээ батлуулахдаа дэд сайд гэсэн албан тушаалыг байхгүйгээр батлуулсан. Тиймээс УИХ дээр хууль өөрчлөх шаардлагатай бөгөөд үүнийгээ АН-аар, эсвэл ХҮН намын санаачилгаар хийлгэх төлөвлөгөөтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, МАН-аас өөр нам албан тушаалын төлөө явж, нийгэмд харагдана гэсэн үг.

Мөн өмнө нь хамтарч байхад МАН-ын сайдад АН-ын дэд сайд, АН-ын сайдад МАН-ын дэд сайд томилж өгдөг зарчмыг өөрчилж МАН-ын сайдуудад МАН-аас дэд сайд, АН-ын сайдад АН-аас, ХҮН намын сайдуудад ХҮН намаасаа дэд сайд томилох эрхийг өгөх аж.

СУРВАЛЖИЛГА:  ДЦС-3 ТӨХК-ийн элэгдсэн тоног төхөөрөмж нийслэлчүүдийг тог, дулаанаар тэтгэж чадахгүй нь
СУРВАЛЖИЛГА: ДЦС-3 ТӨХК-ийн элэгдсэн тоног төхөөрөмж нийслэлчүүдийг тог, дулаанаар тэтгэж чадахгүй нь
 
ХӨСҮТ:  Шаардлагагүй бол олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байгаарай
ХӨСҮТ: Шаардлагагүй бол олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байгаарай
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!