УИХ-ын Байнгын хороод 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлуудын хүрээнд дахин явууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Монголд мөнгөнөөс их юм алга. Юунд зарцуулах тал дээр бодлого алга байна. Өмнө нь Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа шүүхийнхнийг үүдэндээ суулгаад "тамладаг" байсан.
Д.Цогтбаатар, Б.Энхбаяр бид хэд нийлээд "Шүүх засаглал чинь нэг сайдаас мөнгө гуйдаг байвал яаж цааш явах вэ дээ" гээд бид татаж байсан юм. Одоо манай гишүүд эрхээ эдлэх эрхтэй. Улсын төсөв бол Б.Жавхлангийн мөнгө биш татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах ёстой зүйлд нь зарцуулах эрхээ эдэлмээр байгаа юм" гэх байр суурийг илэрхийллээ.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!