Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд “төлбөрийн үлдэгдэлгүй“ гэр хорооллын хэрэглэгчид хамрагдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс эхэлнэ. Энэ жил 189 мянган айл өрхийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах юм.

Тодруулбал, Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхдээ 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хөнгөлөлт хамаарах юм.

Үүнд 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1 сарын 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс их хэрэглээг 50 хувиар, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1 сарын 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс их хэрэглээний 50 хувийг хөнгөлдөг байна.

Монгол гагнуурчид ОУ-ын тэмцээнээс 3 алтан медаль авч, “АЛТАН ЦОМ“-ын эзэн болжээ
Монгол гагнуурчид ОУ-ын тэмцээнээс 3 алтан медаль авч, “АЛТАН ЦОМ“-ын эзэн болжээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!