Ажиллагаагүй компанийн нэрээр хуурамч баримт шивж 832 сая төгрөгийг завшжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Прокурорын байгууллага 2024 оны аравдугаар сарын 21-нээс 25-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 42466, мөрдөн байцаалтын 3192 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 201 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Тухайлбал, нэр бүхий компанийн захирал Д.С нар нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй компаниас эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр санхүүгийн хуурамч баримт цахим мэдээллийн санд шивж, их хэмжээний татвар ногдох орлого буюу 832 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 83 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийсэн/ -д яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Ч.Лодойсамбуу: Төсөв задалж, эрх ашгаа шингээх гэсэн ЛОББИ бүлэг яваад байна гэж сонссон. Монгол төрийг битгий доромжил гэж хэлье
Ч.Лодойсамбуу: Төсөв задалж, эрх ашгаа шингээх гэсэн ЛОББИ бүлэг яваад байна гэж сонссон. Монгол төрийг битгий доромжил гэж хэлье
 
ХӨСҮТ:  Шаардлагагүй бол олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байгаарай
ХӨСҮТ: Шаардлагагүй бол олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байгаарай
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!