Зээлийн онооны лавлагааг E-Mongolia системээс авах боломжтой боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

АНУ тэргүүтэй дэлхийн 100 гаруй оронд ашигладаг FICO Score нь зээлдэгчийн зээлээ төлөх магадлалыг үнэлэн тоон утгаар илэрхийлдэг эрсдэлийн үнэлгээний аргачлал юм. FICO Score нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн түгээмэл ашигладаг зээлийн онооны загвар бөгөөд зээлдэгчийн эрсдэлийг 300-850 онооны хооронд дүгнэдэг.

Тус оноо нь өндөр байх тусам тухайн зээлдэгч нь сайн буюу зээлээ эргэн төлөх магадлал өндөр, эрсдэл багатай зээлдэгч гэсэн утга илэрхийлдэг.

Тэгвэл "Титан Си Ар Эй ЗМС" ХХК буюу Sainscore зээлийн мэдээллийн сантай хамтран тус үйлчилгээг нэвтрүүлснээр зээл олгох шийдвэрийг түргэн шуурхай, оновчтой болгох ба зээлдэгч байгууллагуудын зээл судлах зардлыг хэмнэх боломжийг бүрдүүлжээ.

ТАНИЛЦ: Маргааш барилдах 128 бөх
ТАНИЛЦ: Маргааш барилдах 128 бөх
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!