Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБЕГ-д бүртгэгчээр ажиллаж байсан Г нь цахим мэдээллийн санд худал мэдээлэл оруулж хилийн хоригтой байсан хүнд гадаад паспорт олгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Прокурорын байгууллага аравдугаар сарын 21-нээс 25-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 42466, мөрдөн байцаалтын 3192 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 201 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгчээр ажиллаж байсан Д.Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд худал мэдээлэл оруулж, шүүхээс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүнд гадаад паспорт олгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 23.4 дүгээр зүйлийн 1 /Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Ажиллагаагүй компанийн нэрээр хуурамч баримт шивж 832 сая төгрөгийг завшжээ
Ажиллагаагүй компанийн нэрээр хуурамч баримт шивж 832 сая төгрөгийг завшжээ
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.