Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хермес болон геологийн төв лабораторийн нүхэн гарцын бүтээн байгуулалтыг ирэх хавар үргэлжлүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Энэ онд Улаанбаатар хотын гурван байршилд төмөр зам доогуурх гүүрэн гарц барихаар төлөвлөснөөс Таван шарын нухэн гарцыг ашиглалтад оруулсан бол "Хермес" төв болон Геологийн төв лабораторийн нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил эхлээд байгаа юм.

"Хермес" төвийн төмөр замын нухэн гарц 3.5 метрийн өндөртэй, 800 метр авто замтай бөгөөд 31,000 машин нэвтрүүлэх бол Геологийн төв лабораторийн нүхэн гарц нь 4.5 метрийн өндөртэй, дөрвөн эгнээ бухий 1.4 км урт замтай, хоногт 27,500 машин нэвтрүүлэх тооцоолол гарчээ.

Энэхүү хоёр нүхэн гарцын бутээн байгуулалтын ажлын явцын талаар "Улаанбаатар хотын авто замын тугжрэлийг бууруулах нэгдсэн тесел хэрэгжуулэх нэгж"-ийн авто замын инженер М.Золбоогоос тодруулахад "Баянгол дуургийн нутаг дэвсгэр, Хермес төвийн урд талын нүхэн гарцын хоёр их биеийг бүрэн цутгаж дуусгасан. Ирэх хавар дулааны шугамыг шилжүүлж дууссаны дараа гарцын их биеийг төмөр замын доогуур түлхэх технологиор хийнэ. Геологийн тев лабораторийн урд талын нухэн гарц нь хоёр зорчих хэсэгтэй. Нэг талын зорчих хэсгийг дуусгасан. Ирэх хавар дөрөвдүгээр сарын 1-нээс хоёр дахь зорчих хэсгийн ажлыг эхлүүлнэ гэдгийг гүйцэтгэгч компаниас мэдээлсэн" гэв.

Д.Амарбаясгалан: Ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө УИХ-аар хэлэлцэгдэх хуулийн төслүүдийн цаг хугацааны хуваарийг зөв болгох том зургийг гаргана
Д.Амарбаясгалан: Ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө УИХ-аар хэлэлцэгдэх хуулийн төслүүдийн цаг хугацааны хуваарийг зөв болгох том зургийг гаргана
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.