СЭЛЭНГЭ БОДОНС: А.Базаргүр, Б.Мөнхбилэг нар гэм буруутай нь тогтоогдвол гэрээг цуцалж, хохирлыг нөхөн төлүүлнэ

Огноо
Унших
1 минут 58 секунд

TLG-13 багийн дасгалжуулагч С.Тулга Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт өчигдөр /2024.10.29/ гомдол гаргажээ. Үүнтэй холбоотойгоор Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигээс өнөөдөр "Лигийн тэмцээний 2024-2025 оны улиралд Сэлэнгэ бодонс багаас тоглуулахаар Б.Мөнхбилэгтэй байгуулсан гэрээг цуцлах, С.Тулгын гаргасан гомдол цагдаагийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдэж А.Базаргүр, Б.Мөнхбилэг нар нь гэм буруутай нь тогтоогдвол багтай байгуулсан гэрээг цуцалж, багт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх" шийдвэрийг гаргажээ.

TLG-13 багийн дасгалжуулагч С.Тулга гаргасан гомдлыг бүрэн эхээр нь хүргэе.

Тухайн гомдолд "Монголын сагсан бөмбөгийн холбооноос аравдугаар сарын 26-нд үндэсний дээд лигийн тоглолтыг Дарханд зохион байгуулсан. Уг тоглолтын дараа аравдугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө "Сэлэнгэ бодонс" багийн тамирчин Б.Мөнхбилэг, А.Базаргүр нар нь өөрийгөөө Дарханы "атаман" гэх Оргио гэх залуутай нийлэн архидан согтуурч улмааар Yes TLG багийн залуу тоглогчдыг дарамталсан цохиж зодож бүлэглэн танхайрчээ. Тодруулбал, Grand Yak зочид буудлын гадаа Yes TLG багийн тоглогч А.Батхуягийг "Сэлэнгэ бодонс" багийн тамирчин Б.Мөнхбилэг нь шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж алгадсан. Хамт байсан н.Оргио гэх залуу нь А.Батхуягийн араас нь боож цохисон. Зодооныг салгах гэж байсан Э.Хосбаярыг мөн А.Базаргүр нь ямар ч шалтгаангүйгээр нүдэн тус газар нь цохисон. Мөн Yes TLG багийн тоглогч Ц.Батзаяаг шилэн аягаар толгойд нь цохиж толгойг нь хагалсан. Багийн залуу тоглогчдыг айлган сүрдүүлж заналхийлсэн" гэжээ.

No photo description available.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!