О.Алтангэрэл: Хууль зүйн салбарын бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардлыг 30 хувь танаж, цагдаа, шүүх байгууллагыг 70 хувьд ажил гэж хандаж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

УИХ-ын чуулганы 2024.11.01-ний өдрийн баасан гарагийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд Байнгын хороодын гаргасан зарчмын зөрүүтэй 24 саналыг хэлэлцэж, санал хурааж буй.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Салбарынхаа асуудлыг товчхон яръя. Бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр гээд бид чадлаараа үйл ажиллагаагаа өргөжүүлье гээд нэлээн өндөр болгоод оруулангуут Сангийн яам нэлээд хасаад оруулж ирсэн. Ганцхан жишээ хэлэхэд, өнөөдөр цагдаагийн байгууллагад эрүүдэн шүүлт, хүний эрх ярьж байгаа. Бид цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын өрөөнүүдийг прокуророос зөвшөөрөл аваад камертай, AI ашигласан ЧИМЭГЭ системээр хүний яриаг засварлах боломжгүйгээр бичиж авдаг болгож тоноглож байгаа. ЧИМЭГЭ системийн хийж байгаа ажлыг төр хийж чадахгүй. Авахаас аргагүй учраас энд төсөв оруулж ирсэн. Мөн улс даяар эргүүл хийгээд явж байгаа цагдаагийн алба хаагчдын унааг даатгуулж байгаа. Даатгалгүй машинд суугаад яв гэх үү.

Өнөөдөр ШШГГ болох тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын гүйцэтгэх ажиллагаатай холбоотой чиг үүрэг энэ төсөвт тавигдсан байгаа. Гэтэл төсвийг нь хасчихсан учраас хулгайчийн хойноос гучин хувьдаа таарсан дутуу ажиллаарай гэж хэлэх боломжгүй учраас бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардлыг бодож үзээсэй гэж гишүүдээс хүсэх байна.

Ч.Лодойсамбуу: Би иргэний хувиар, сэтгүүлчийн хувиар Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлт гаргаж байна
Ч.Лодойсамбуу: Би иргэний хувиар, сэтгүүлчийн хувиар Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлт гаргаж байна
 
ОЮУНЫ ОЛИМПЫН АВАРГА Н.МӨНХШҮР, Н.ЭНХШҮР: Ой тогтоолтын спортоос хүртэх боломжтой бүх амжилтыг гаргасан ч бүрэн нөөц бололцоо, чадвараа хараахан харуулж чадаагүй байна
ОЮУНЫ ОЛИМПЫН АВАРГА Н.МӨНХШҮР, Н.ЭНХШҮР: Ой тогтоолтын спортоос хүртэх боломжтой бүх амжилтыг гаргасан ч бүрэн нөөц бололцоо, чадвараа хараахан харуулж чадаагүй байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!