Сурах бичгээ цахимаар захиалж, сургууль, анги удирдсан багшаараа дамжуулж аваарай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 2 секунд

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д "Сурах бичгийг бага ангийн суралцагчид төлбөргүйгээр, дунд, ахлах ангийн суралцагчид сургуулийн номын сангаар дамжуулан төлбөртэй ашиглуулах бөгөөд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан бол сурах бичгийг худалдан авч болно" гэж заасан.

Дунд, ахлах ангийн сурагчид сурах бичгийг 3 хэлбэрээр ашиглана. Үүнд:

  • Сургуулийн номын сангаар дамжуулан үнэ төлбөргүй
  • Сургуулийн номын сангаар дамжуулан түрээсээр
  • Эцэг эх, асран хамгаалагчийн санаачилгаар худалдан авах.

Ямар сурагчид үнэ төлбөргүй ашиглуулах вэ,

Нийгмийн халамжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д "энэ хуулийн 20.2-т заасан хүүхэд сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа бол хичээлийн хэрэгсэл, сурах бичиг, дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт үзүүлнэ" гэж заасан.

  • 20.2. Боловсролыг дэмжих үйлчилгээнд дараах иргэнийг хамруулна:
  • 20.2.1. энэ хуулийн З.1.2-т заасан өрхийн гишүүн-иргэний болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүүхэд;
  • 20.2.2. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд;
  • 20.2.3. бүтэн ба хагас өнчин хүүхэд;
  • 20.2.4. гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэний хүүхэд;
  • 20.2.5. төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхэд;
  • 20.2.6. хорих ангиас суллагдсан хүүхэд.
  • 20.2.7. энэ хуулийн 3.1.11-д заасан босго шугамаас доогуур амьжиргаатай өрх толгойлсон эх, эцгийн хүүхэд.

Сургуулийн удирдлагын баг, анги удирдсан багш нөхөн хангалтын болон түрээсийн сурах бичгийн тооцоог гаргаж, үнэ төлбөргүйгээр эсхүл түрээсээр ашиглуулах сурагчдыг тодорхойлж, бусад эцэг эх, асран хамгаалагчдад эрх бүхий байгууллагаас цахимаар захиалж, сургууль, анги удирдсан багшаар дамжуулж сурах бичгээ худалдан авах талаар мэдээллийг хүргэнэ.

Цахимаар захиалах холбоос:

shop.aplus.mn

shoppy.mn

ҮЙЛ ЯВДАЛ: Big Gee-гийн Legacy тоглолтын хэвлэлийн хурал зохион байгуудагдана
ҮЙЛ ЯВДАЛ: Big Gee-гийн Legacy тоглолтын хэвлэлийн хурал зохион байгуудагдана
 
Л.Энх-Амгалан: “Цалинтай ээж“ хөтөлбөр бол хавтгайрсан халамжийн нэг хэлбэр мөн
Л.Энх-Амгалан: “Цалинтай ээж“ хөтөлбөр бол хавтгайрсан халамжийн нэг хэлбэр мөн
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!