ҮЙЛ ЯВДАЛ: Big Gee-гийн Legacy тоглолтын хэвлэлийн хурал зохион байгуудагдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

Өнөөдөр буюу наймдугаар сарын 23-ны өдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

10:00 цаг Төрийн ордон: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цаг НОБГ-ын III давхар: Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хийх хяналт шалгалтын талаар НОБГ, ЭЦА, НБОГ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран мэдээлэл хийнэ.

10:00-16:00 цаг Корпорейт Конвеншн центр: "Монгол-Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа 2024" арга хэмжээ болно.

12:00 цаг Улаанбаатар зочид буудал: Big Gee-гийн Legacy тоглолтын хэвлэлийн хурал зохион байгуудагдана.

14:30 цаг "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхим: НҮБ-ын Хүүхдийн сангийн ГИГА төслийн хүрээнд сургуулийн интернэт холболттой холбоотой үйл ажиллагаа, нөхцөл байдал, төлөвлөлт зэргийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Д.Сүхбаатарын талбай: Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB FOOD FESTIVAL- 2024" арга хэмжээ наймдугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулна.

“Holiday Inn Ulaanbaatar”-ын Хурлын танхим: Орон нутгийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн нарт зориулсан сургалт болж байна.

"Мишээл экспо" төв: Наймдугаар сарын 23-25-нд Мишээл экспо төвд БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч байна. Үүнд БНХАУ-н Техник, технологи, Автомашин механизм, Сэлбэг хэрэгсэл, Барилгын материал, Эрчим хүч, Хүнс болон бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бизнесийн төлөөллүүд оролцоно.

Борооны ус зайлуулах хоолой руу хөрсний ус шахсан барилгын компаниудад зөрчлийн хэрэг нээн шалгаж байна
Борооны ус зайлуулах хоолой руу хөрсний ус шахсан барилгын компаниудад зөрчлийн хэрэг нээн шалгаж байна
 
Л.Энх-Амгалан: “Цалинтай ээж“ хөтөлбөр бол хавтгайрсан халамжийн нэг хэлбэр мөн
Л.Энх-Амгалан: “Цалинтай ээж“ хөтөлбөр бол хавтгайрсан халамжийн нэг хэлбэр мөн
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!