Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Biznetwork.mn Мэдээллийн технологийн салбарын Энтрепренер-ээр шалгарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 3 секунд

Бизнетворк Консалтинг ХХК нь 2009 оноос эхлэн Монголын хөдөлмөрийн зах зээлд 5,000 ажил олгогч болон 200,000 гаруй ажил горилогчийг холбон ажиллаж байгаа үндэсний компани билээ.

 

2019 он бидний хувьд өсөлт дэвшлээр дүүрэн байсан төдийгүй Мэдээллийн технологийн салбарын Энтрепренер-ээр шалгаран амжилтаа бататгаж чадлаа.

Biznetwork.mn-ний энэ оны онцлох үйл явдлуудаас дурдвал:

 
  • Нийт 5,018 гишүүн байгууллагатай болж, 603,475 хэрэглэгчийн мэдээллийг цуглуулсан ба үүний 200,305 нь идэвхтэй хэрэглэгч байна. Мөн 2,224,158 анкет харилцагч байгууллагууд руу илгээгдэж, 32,507,254 удаа ажлын байрны зарыг үзсэн байна.
  • Анкет баазын хайлтын системийг бүхэлд нь шинэчлэн, ашиглахад хялбар болгосон
  • Байгууллагын хүний нөөцүүдэд зориулан Hr event болон Special Event-ийг 6 удаа зохион байгуулж 1200 орчим менежер, удирдах ажилтнууд хамрагдсан.
  • Biznetwork Recruitment үйлчилгээг нэвтрүүлэн хүний нөөцийн бүрдүүлэлтийг чанарын өндөр төвшинд гүйцэтгэн байгууллагуудад санал болгон хамтран ажиллаж байна.
  • ERP системийг хөгжүүлэн туршилтын шугамаар ашиглаж байгаа ба зах зээлд нэвтрүүлэх бэлтгэлээ ханган ажиллаж байна.
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд Алтан Ураг Хүүхэд Хөгжил сангаараа дамжуулан 10 орчим төслийг Эрдэм төв, Гэрэл төв, Нарны хүүхдүүд мөрөөдөл цэцэрлэг, Өргөө амаржих газар, СХД-ийн нэгдсэн эмнэлэг, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Нахиа цэцэрлэг, Монголын хүүхдийн сан, Манаа асрах газар зэрэг хүүхдийн төлөө байгууллагуудад тэдэнд шаардлагатай байгаа, утлагын аппарат, плитка, компьютер, ус шүүгч, будаа агшаагч, живх, сүү, гутал хувцас, буйдан, хөшиг, хичээлийн хэрэгсэл зэргээр тусламж үзүүлэн амжилттай хэрэгжүүлсэн.
  • Монгол улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Хүний нөөцийн ажилтны өдөр” болгон баталсан билээ. Эйч Ар клубээс “Мэргэжлийн үнэ цэнэ, ёс зүй” сэдэвт анхдугаар зөвлөгөөнийг санаачлан Ерөнхий ивээн тэтгэгчээр Монголын ажлын байрны төв сүлжээ Biznetwork.mn ажилласан.
  • 2019 онд дэлхийн хүний нөөцийн хамгийн том холбоо болох SHRM /Society for human resource management/-д Biznetwork.mn нь гишүүнээр элсэж, компанийн төлөөлөл 2019 оны 6-р сард АНУ-д болсон “SHRM-ийн 71 дэх удаагийн үйл ажиллагааны тайлан, үзэсгэлэн” арга хэмжээнд амжилттай оролцон, хүний нөөцийн салбарын олон улсын туршлагуудаас сонсож, саналаа солилцсон. Эндээс мэдэж авсан шинэлэг мэдээ, мэдээллийг HR event-ээр дамжуулан хүний нөөцийн салбарынхандаа түгээсэн. Энэ холбоонд дэлхийн 165 орны 300 гаруй мянган хүний нөөцийн чиглэлийн компани, мэргэжилтнүүд гишүүнчлэлтэй байдаг бөгөөд хүний нөөцийн сургалт судалгаа, хурал зөвлөгөөнүүдийг зохион байгуулах, мэргэжлийн сэтгүүл хэвлэж гаргахаас гадна мэргэшсэн хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэх шалгалтыг авч эрхийг олгодог байгууллага юм.
Маргааш Сүхбаатарын талбайн
Маргааш Сүхбаатарын талбайн "Мөсөн коток" нээлтээ хийнэ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц