Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Парламентын дархлааг нэмэгдүүлэх чиглэлд төвлөрч ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох, хуучин ажиллаж байсан зарим сайд нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

Гишүүд шинээр томилогдож буй сайд нараас асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд "МАН-ын Генсек Д.Амарбаясгалан одоо Засгийн газрын гал тогоог барих нь ээ. Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд улстөрийн намыг бэхжүүлэх ажилд энэ хүн тууштай ажиллах юм байна гэж ойлгож байсан. Гэтэл өнөөдөр ЗГХЭГ-ын даргаар орж ирж байна. Тэгэхээр энэ тогтоол таны гарт орж ирж байна. Та байр сууриа илэрхийлэхгүй юу"

ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч Д.Амарбаясгалан "МАН-ын бодлого зарчим нэг. Тэр дундаа Ерөнхий сайдын барьж буй зарчмыг Монгол Улсын ЗГ хэрэгжүүлэх үүрэгтэй. Өнөөдөр УИХ-аас ҮХЦ-ийн дүгнэлт гарсантай холбоотойгоор тогтоол батлагдаж, ЗГ-т үүрэг болж очиж байна. УИХ-аас батлагдсан тогтоолыг ЗГ-т ирж байна. Хуулийн хугацаанд энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллана. Монгол Улс парламентын засаглалтай. Ардчилсан тогтолцоогоо хадгалж үлдэхийн тулд үйл хэргийг өрнүүлж байгаа. Парламентын тогтолцоог улам бүр баталгаажуулж, төгөлдөржүүлж явах үүрэг нь эрх барьж буй нам сөрөг, хүчний үүрэг гэж харж байгаа. Парламентын дархлааг нэмэгдүүлэх чиглэлд, гишүүдийн тоог хэрхэн яаж нэмэх зэрэгт төвлөрч ажиллана" хэмээлээ.

ШУУД: Сайд нарыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ
ШУУД: Сайд нарыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ
 
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.