Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Өгөгдлийн тухай анхдагч хууль”-ийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Засгийн газраар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Шадар сайд Т.Доржханд "Ирэх долоо хоногт та бүхэнд МАШ САЙХАН МЭДЭЭ дуулгана гэдэгтээ итгэлтэй байна. Асар их хэмжээний дата төвийн хөрөнгө оруулалт манайхыг "онилж" байгаа" гэлээ.