Т.Доржханд: Тогтвортой ЗГ-тай байж гадаадын хөрөнгө оруулалт татаж бизнесүүдээ дэмжихгүй бол Монгол Улс хөгжихгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 9 секунд

Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Түүний хувьд "Зах зээлээ даган дэд бүтцийг төвлөрүүлэх, сумдыг нэгтгэх, том зах зээлтэйгээ олон коридороор холбогдож, экспортоо нэмэгдүүлэх, засгийн газрын тогтвортой байдлыг маш сайн хангаж, гадаадын хөрөнгө оруулалт татан, дотоодын бизнесүүдийг дэмжих ёстой" гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд

“Тогтвортой Засгийн газартай байж гадаадын хөрөнгө оруулалт татан, дотоодын бизнесүүдээ дэмжихгүй бол Монгол Улс хөгжих боломжгүй” гэж УИХ-ын чуулганд хэлсэн үгийг маань тасалж, элдвээр мушгиж ээлжит харлуулалтаа хийгээд эхэлжээ.

Хэдийгээр улстөрийн үйл ажиллагаа явуулснаас хойш элдэв гүтгэлгийг залгиад өнгөрдөг болсон ч энэ асуудал Монголын хөгжилд маш чухал тул тодорхой мэдээллийг иргэддээ, хөгжлийн эдийн засаг сонирхдог судлаач нарт зориулан өгье гэж шийдлээ.

Дэлхийн түүхэнд аливаа улсууд зах зээл, газар зүйгээ даган хөгжсөн байдаг. Олон хүн амтай, бага газар нутагт дэд бүтцээ төвлөрүүлсэн, далайд гарцтай улсууд илүү хөгжсөн байна. Жишээ нь Англи, Япон, Сингапур.

Харин том газар нутагтай, цөөн хүн амтай улсуудын хувьд их хэмжээний газар нутагт дэд бүтэц хөгжүүлэх, санхүүжүүлэх нь бодит бэрхшээл байдаг бөгөөд үүнийг амжилттай шийдсэн өндөр хөгжилтэй хоёр улсын жишээг танилцуулъя.

Канад. Дэлхийн хоёр дахь том газартай буюу 9.98 сая км2, хүн ам 40 сая, хүн амын нягтаршил 1 км2 нутагт 4 хүн. Дэлхийн хамгийн том зах зээл яг урд нь нээгдсэн тул иргэдийн 90 хувь нь АНУ-ын хилээс 160км дотор амьдардаг. Зам, төмөр зам, эрчим хүч зэрэг дэд бүтэц зөвхөн энэ хэсэгт төвлөрдөг. АНУ-тай 39 төмөр замаар холбогдож 120 боомт ажиллуулах замаар экспортоо хийдэг.

Австраль. Дэлхийн зургаа дахь том газартай буюу 7.7 сая км2, хүн ам 27 сая, хүн амын нягтаршил 1км2 нутагт 3-4 хүн. Дэлхийн 4 дэх зах зээл Японтой холбогдож, дараа нь дэлхийн 2 дох зах зээл Хятадтай далайгаар холбогддог. Иймд далайн эрэг дагуу иргэдийн 90 хувь нь төвлөрч амьдардаг. Дэд бүтэц, газар ашиглалтыг 2 хувьд төвлөрүүлдэг.

Монгол. Дэлхийн арваннайм дахь том газартай буюу 1.56 сая км2, хүн ам 3.6 сая, хүн амын нягтаршил 1км2 нутагт 2 хүн. Дэлхийн 2 дох том зах зээлтэй хөрш хэдий ч 1 л төмөр замаар холбогддог. Тариа эрхлэх боломж нь нийт газар нутгийн 2 хувь. Гэтэл засаг захиргаа нь бүх газар нутгаа хамарч 21 аймаг, 330 сумдад хуваагддаг бөгөөд дунджаар 2000 хүнтэй сумдад зам, эрчим хүч, барилга гээд асар их хэмжээний дэд бүтцийн зардлыг санхүүжүүлдэг.

Дүгнэлт:

Бид 70 жил хойд хөршөөс мөнгө зээлж, тусламж хүсээд дэд бүтцийн санхүүжилтээ шийдэж чадаагүй. Сүүлийн 35 жил төсвөөс шийдэх гээд чадаагүй, чадахгүй. Учир нь бид зах зээлээ дагаж биш, социализмын үеийн бүтцийг дагаж газар санхүүжүүлсээр ирсэн. Ердөө 3.5 сая иргэдтэй хирнээ 300 сая хүн амьдрах газрын дэд бүтцийг санхүүжүүлж байгаа нь буруу.

Б.Түвшин: Уул, усаа хөндсөн байгаль орчинд сөргөөр нөлөөлөх төслүүдийг дэмжихгүй
Б.Түвшин: Уул, усаа хөндсөн байгаль орчинд сөргөөр нөлөөлөх төслүүдийг дэмжихгүй
 
Шилэн кабелын засварын ажлын улмаас “Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулалтын системд  доголдол үүсжээ
Шилэн кабелын засварын ажлын улмаас “Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулалтын системд доголдол үүсжээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!