Т.Доржханд: Хямд мах иднэ гээд махны экспортоо зогсоож, үнийг хүчээр барих нь буруу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

Шадар сайд Т.Доржханд хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр "Мах үнэтэй байна гэвэл тахианы мах идэх сонголт бий. Хямд мах идэж, хямдхан цахилгаан хэрэглэе гэж ярихаа одоо болих хэрэгтэй" гэсэн нь олон нийтээс шүүмжлэл дагуулсан.

Тэрбээр цахим хуудаснаа тайлбар хийж "Иргэдэдээ хямд цахилгаан нийлүүлнэ гээд төр үнийг хатуу барьж, эрчим хүчний салбараа татаж унагасан нь бидний алдаа. Үр дүнд нь ашиггүй гээд хувийн сектор хөрөнгө оруулдаггүй, банк төслийг нь санхүүжүүлдэггүй, улсаараа цахилгааны хязгаарлалттай, хоёр хөршөөс цахилгааны 25 хувийг авч байна.

Саяхан хямд гурил иднэ гээд газар тариалан, гурилын үйлдвэрлэлийн салбараа унагах шахсан. Өнөөдөр хямд мах иднэ гээд махны экспортоо зогсоож, үнийг хүчээр барих нь буруу.

Харин нөөцийн махыг хүртээмжтэй түгээх, орлох бүтээгдэхүүний хэрэглээг дэмжих нь зөв бодлого" гэжээ.

МАРГААШ: Улаанбаатарт 26 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 26 хэм дулаан
 
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!