Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихаар боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн зөрчил шалган шийдвэрлэх хуулийг өргөн мэдүүлэх болсон.

Зөрчлийн тухай хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд үйлчилсэн үр нөлөөг нь дүгнээд шинэчилсэн найруулгаар оруулах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Улмаар жил гаруйн хугацаанд төсөл дээр ажиллаж, УИХ-д өргөн барихаар болж байна.

Зөрчлийн хуулийг торгодог, шийтгэдэг хууль гэж иргэд ойлгодог. Үүнийг засах үүднээс төр зөвлөдөг, гаргасан зөрчлүүдийг нь шууд торгодоггүй байдлаар шалган тусалдаг чиг үүрэг байдлаар нь оруулж ирж байна" гэлээ.

ЗГ: Хөгжлийн банкны 2016 оны шалгалтын дүгнэлтийг нууцаас гаргахыг УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хүсэлтийг дэмжжээ
ЗГ: Хөгжлийн банкны 2016 оны шалгалтын дүгнэлтийг нууцаас гаргахыг УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хүсэлтийг дэмжжээ
 
СУРВАЛЖИЛГА: Тавгийн идээний КОМ ааруул 400-450 мянган төгрөг, хэвийн боовны үнэ 5000 төгрөгөөс эхэлж байна
СУРВАЛЖИЛГА: Тавгийн идээний КОМ ааруул 400-450 мянган төгрөг, хэвийн боовны үнэ 5000 төгрөгөөс эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.