
Хотын дарга асан Х.Нямбаатарын хэвлэлийн албанд ажиллаж байсан Б.Саранцэцэгийг саатуулсан гэх мэдээлэл гараад буй. Түүнийг тролл ажиллуулан, сард 5-8 сая төгрөгөөр бусдыг цалинжуулж, Засгийн газрын эсрэг турхирсан мэдээлэл явуулж байсан гэх мэдээлэл цахим орчинд гараад байгаа юм.
Тэгвэл уг асуудалд Хотын дарга асан Х.Нямбаатар "Жинхэнэ троллууд эрчтэйгээр дайрч байнадаа. Би ажлаа өгчихлөө. Сонгуулийн ялалтаа булаалгалаа. Араас заавал чулуу шидэцгээгээд байвал үзэхээс. Нийслэлийн хэвлэлийн ажилтан Саранцэцэгийг пейжид мэдээ өгсөн гээд 48 цаг саатуулжээ. Иргэн Нямдаваагийн гомдлоор Эрүүгийн хуулийн хакердах зүйл ангиар шалгаж байна. Энэ улс хуультай шүү. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж хүн хэлмэгдүүлэхгүй байх хуультай. Жинхэнэ троллуудад яг адил хууль үйлчлэх ёстой шүү" гэжээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!