Төрийн ордонд зохион байгуулагдсан “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Арбидол" эмийг өвөрмөц эмчилгээний удирдамжаас хассан талаар мэдээлсэн. Тус мэдээллийн талаар өнөөдөр хуралдсан Ковидийн түр хорооны хурлын үеэр НЭМГ-ын орлогч дарга Ж.Отгонболд "Хүүхэд, жирэмсэн эх, архаг хууч өвчтэй хүмүүс аль эсвэл гэрээр үү, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна уу зэргээс шалтгаалан эмчилгээ өөр өөрөөр тавигдсан. Мөн антибиотек эмчилгээ орж байгаа эсэхээс шалтгаалж зөвхөн гэрийн эмчилгээнээс л арбидолыг хассан. Эмнэлгийн эмчилгээнээс арбидолыг хасаагүй" гэлээ.
НЭМГ: Сайдын тушаалаар Арбидолыг зөвхөн гэрийн эмчилгээнээс хассан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.