Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Билэгтсайхан: Замын-Үүдийн хилийн боомт нээгдсэнээс хойш нийт 365 хүнээс Ковидын шинжилгээ авахад эерэг тохиолдол илрээгүй

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 24 секунд

Замын-Үүдийн хилийн боомт нээгдсэнээс хойш дотоод гадаадын иргэдээс ковидын шинжилгээ авч байгаа аж. Мөн хилийн боомт дээр ковидын эсрэг вакцинжуулалт хийгдэж байгаа талаар ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан мэдээлэв. Тэрбээр,

"Замын-Үүд хилийн боомт нээгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын А13 тушаалаар ажлын хэсэг ажиллаж байна. Үүнд, ЭМЯ, ХӨСҮТ, ГЕГ, мэргэжлийн хяналтын байгууллагууд хамтарч ажиллаж байгаа.

ХӨСҮТ-өөс боомтоор ирж байгаа гадаад болон дотоодын иргэдэд хувилбарын тандалтыг түүвэрлэн хийж байна. Тухайлбал, хил нээгдсэнээс хойш дотоод, гадаадын 365 хүнийг түүвэрлэн шинжилгээнд хамруулахад эерэг тохиолдол илрээгүй.

Мөн вакцинжуулалтыг дэмжих, эмнэлгийн орны болон эмийн нөөцийн бэлэн байдлыг хангах арга хэмжээг зохион байгуулж байна. Гурван жилийн дараа хил нээгдсэнтэй холбогдуулан манай иргэд хил гарахыг төлөвлөж байгаа байх.

Ур хөршид ковидын халдварын тархалт өндөр байгаа тул зорчих гэж байгаа иргэд маань эрсдэлийг тооцоолж, амны хаалтаа сайтар зүүхийг сануулж байна. Түүнчлэн Замын-Үүд дээр ковидын эсрэг вакцинд хамрагдах боломжтой байгаа" хэмээлээ.

Өнгөрөгч долоо хоногт коронавирусийн 23 тохиолдол шинээр бүртгэгджээ
Өнгөрөгч долоо хоногт коронавирусийн 23 тохиолдол шинээр бүртгэгджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд