Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“COVID-19”-ийн халдварт өвчний дараа бамбай булчирхайн эмгэгүүд түгээмэл тохиолдож байна

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 18 секунд

Reviews in Endocrine and Metabolic Disorders сэтгүүлд хэвлэгдсэн Scappaticcio. L нарын “Impact of COVID-19 on the thyroid gland: an update” судалгаанд дурдсанаар нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал болоод байсан "COVID-19"-ийн халдвар авсан хүмүүст олон эрхтний хүндрэл үүсэж болох талаар мэргэжлийн судлаачид, эмч болон эмнэлгийн байгууллагууд сануулж байсан билээ.

Тэгвэл уушгины буюу амьсгалын эрхтэн тогтолцооны хүндрэлүүдээс илүү бамбай булчирхайн хүндрэл илүүтэйгээр үүсэж байж болзошгүй талаар тус судалгаа дурджээ. Учир нь SARS-CoV-2 нь Ангиотензин хувиргагч фермент 2 (ACE2) болон трансмембран протеаз серинийг (TMPRSS2) ашиглан эсэд халдварлагддаг байна.

Тодруулбал, ACE2 болон TMPRSS2 нь уушгины эсээс илүү бамбай булчирхайн эсэд их хэмжээгээр байдаг байна. Иймд SARS-CoV-2-ийн халдвар авсны дараа бамбай булчирхайн эс гэмтэн улмаар бамбай булчирхайн эмгэгүүд түгээмэл тохиолдож байх магадлалтай байна. Гэхдээ зарим тохиолдолд түр хугацааны дааврын өөрчлөлт ч шалтгаан тодорхойгүйгээр илэрч байгаа аж.

СОНГУУЛЬ 2024: Гадаадад байгаа иргэд ирэх сарын 15-наас өмнө санал хураалтад оролцохоо мэдэгдэж, бүртгүүлэх ёстой
СОНГУУЛЬ 2024: Гадаадад байгаа иргэд ирэх сарын 15-наас өмнө санал хураалтад оролцохоо мэдэгдэж, бүртгүүлэх ёстой
 
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.