Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УДЭТ-ын өмнөх талбайн тохижилт долоодугаар сараас эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 48 секунд

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүрийн баасан гарагт хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгдөг. Тэгвэл өнөөдөр УДЭТ-ын өмнөх талбайд хийх тохижилт, гэр хорооллын 16 байршилд байгуулах бичил цэцэрлэг болон бусад ажлын талаар мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа ДЭТ-ын өмнөх талбайг тохижуулах ажил долоодугаар сарын 1-нээс эхэлнэ. Хотын төвийн A зэрэглэлийн бүсэд байгаа театрын ойр орчимд машины зогсоол биш, иргэд, олон нийтэд таатай орчин бүрдүүлэх ёстой. Тохижилтыг театрын ерөнхий өнгө, орчинтой нь нийцүүлэн олон улсын түвшинд, чанартай гүйцэтгэхээр зураг төслийг нь 2021 онд гаргасан. Үүний дагуу тохижилтын ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ хариуцан гүйцэтгэнэ.

Түүнчлэн иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор энэ онд гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Уг ажлын сонгон шалгаруулалт дууссан, зарим байршилд бүтээн байгуулалт нь эхлээд явж байна" гэсэн юм.

Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах байршлууд:

  • Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 13 дугаар гудамжинд 527 ам метр
  • Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 11 дүгээр гудамж 1585 ам метр
  • Хан-Уул дүүргийн 16 дугаар Буянт-Ухаа 25 дугаар гудамж 3000 ам метр
  • Хан-уул дүүргийн 12 дугаар хороо Хайрханы 8 дугаар хэсэг 1500 ам метр
  • Хан-уул дүүргийн 12 дугаар хороо Амралтын 5 дугаар хэсгийн 400 ам метр
  • Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо, Ээж хайрхан 7-р гудамж 580 ам метр
  • Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулан 4 дүгээр хэсэг 1200 ам метр
  • Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Цагдаагийн хангамж хэсэгт 200 ам метр
  • Баянзүрх дүүргийн 16 дугаар Хужирбулан 4 дүгээр хэсэг 61 тоотын хойд талд 1020 ам метр
  • Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо Монел уулын 32 дугаар гудамж 879 ам метр
  • Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо 2 дугаар гудамж 200 ам метр
  • Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо 122 дугаар сургуулийн урьд талд 8000 ам метр
  • Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Бумбатын ам 1000 ам метр
  • Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын эцэст 14 дүгээр гудамжинд 2100 ам метр
  • Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрхан 7 дугаар гудамж 1000 ам метр
  • Багануур дүүргийн 3 дугаар хороо Хилчин хэсэг 1800 ам метр

14365 ам метр явган замыг шинэчилнэ

УБЗАА-наас энэ жил нийслэлийн хэмжээнд 30 гаруй байршилд тохижилт хийж буй. Үүнээс долоон байршилд нь явган хүний зам засвар, шинэчлэл, өргөтгөлийн ажлыг гүйцэтгэнэ. Энэ дагуу УБЗАА-ны холбогдох ажилтнууд газар дээр нь ажиллаж, бүтээн байгуулалт, засварын ажилтай танилцана гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа онцолсон.

Түүнчлэн цаг агаар дулаарч буйтай холбоотойгоор “Хотоо угаая” аян эрчимжиж, угаалга цэвэрлэгээний ажлыг эхлүүлж байна. Тодруулбал, нийтийн тээврийн автобусны дотор, гадна тал, хүүхдийн тоглоомын талбай, хайс хашлага, хогийн сав, хөшөө дурсгал, аж ахуйн нэгжийн гадна фасад, хаягийн байгууламж, их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна орчныг угааж цэвэрлэх юм. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжийн моддыг даралттай усаар шүршиж угаахаас гадна гуу жалга суваг даланд хаясан болон ил задгай хогийг цэвэрлэнэ. М.Баяраа “Голын ай сав, гуу жалга, гудамж талбайд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх 120 хүний бүрэлдэхүүнтэй иргэдийн бүлэг ажиллаад хоёр сар болж байна. Иргэд маань хог хаягдлаа багасгах, байгальд ээлтэй хэрэглээг дэмжээсэй” гэлээ.

“Хотдоо ургуулья” хөдөлгөөн өрнүүлнэ

Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд нэг хүнд оногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.5 ам метр байна. Хотын ногоон байгууламж бүхий нийт 637.7 га талбайн 13.3 хувийг л иргэнд өмчлөгдсөн, эсвэл аж ахуйн нэгжийн эзэмшиж ашиглаж байгаа газарт ургаж байгаа ногоон байгууламж эзэлдэг. Тиймээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хотдоо ургуулья” хөдөлгөөнийг эхлүүлж буйг Ерөнхий менежер тэмдэглэв. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөгийг тарих юм. Мөн долоон байршилд байршилд 18 цэцэгт байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтийн стандартын шаардлагад нийцсэн суулгацыг үржүүлэх зорилгоор 25 төрлийн 110 гаруй зүйл сортын гоёлын мод, сөөг, цэцэг, модны тариц суулгац ургуулахаар хувийн хэвшлийн 15 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажлыг эхлүүлээд буй.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Хотын түгжрэлийг бууруулахад авто зогсоолын ухаалаг менежмент маш чухал үүрэгтэй. Цаашдаа авто машины үнэгүй зогсоолуудыг төлбөртэй болгоно. Түүнчлэн нийслэлийн мэдэлд байгаа 48 зогсоолыг нэгдсэн удирдлагад оруулж, үйл ажиллагааг нь хувийн хэвшилд хариуцуулах юм. Ингэснээр иргэдийн цаг завыг хэмнэсэн, олон улсын стандартад нийцсэн байдлаар үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Ерөөс хотын төвийг машинд бус, иргэдэд, тэр дундаа явган зорчигчдод ээлтэй болгох бодлогыг нийслэлийн зүгээс баримталж ажиллана" хэмээлээ.

М.Баяраа: Гэр хорооллын бүсийн 16 байршилд иргэд нарлахад зориулсан талбайн тохижилтыг хийж эхэллээ
М.Баяраа: Гэр хорооллын бүсийн 16 байршилд иргэд нарлахад зориулсан талбайн тохижилтыг хийж эхэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.