Токио-2020 наадмын оролцсон Монголын баг тамирчдын онцлох баримтуудыг хүргэж байна.
Монголын тамирчид чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага гэсэн дөрвөн төрлөөр олимпын наадмаас медаль хүртэж байв. Тэгвэл ТОП дөрвөн төрөл ТОП тав болох тун дөхлөө. Хэрэв М.Анхцэцэг сүүлийн захиалгаа өргөсөн бол хүндийг өргөлт олимпын медальт спорт болох байлаа.
М.Анхцэцэг сүүлийн оролдлогоороо 147 кг-ыг өргөж чадалгүй нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт орсон билээ. Гэхдээ тэрбээр гурван жилийн дараа болох Парисын олимпт амжилт үзүүлнэ гэдгээ ард түмэндээ амлаж, талархлаа илэрхийлсэн юм.