Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мягмарцэрэн 212.5 кг өргөж дээд амжилт тогтоолоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 46 секунд

Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын ордонд пауэрлифтингийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Содномдоржийн Мөнхзулын нэрэмжит Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны Улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж байна.

11 дэх удаагийн классик пауэрлифтингийн УАШТ-ий гурав дахь өдөр насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 66 кг-д Говь-Алтай аймгийн тамирчин Б.Мягмарцэрэн суултын төрөлд 212.5 кг-ыг өргөснөөр тус жингийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ. Тэрбээр 2022, 2023, 2024 онд энэ жинд дээд амжилтыг шинэчилсэн бөгөөд өнгөрсөн жил бэртлийн улмаас өнжөөд байсан юм.

Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийн үйл ажиллагааг маргаашаас эхлүүлнэ
Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийн үйл ажиллагааг маргаашаас эхлүүлнэ
 
Ц.Идэрбат: Адуун соёлын өв, адуучдын эдийн засаг, нийгмийн асуудлыг цогцоор нь шийднэ
Ц.Идэрбат: Адуун соёлын өв, адуучдын эдийн засаг, нийгмийн асуудлыг цогцоор нь шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.