Д.Батсүх 240 кг өргөж, дээд амжилт тогтоов

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 9 секунд

Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын ордонд пауэрлифтингийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Содномдоржийн Мөнхзулын нэрэмжит Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж байна.

11 дэх удаагийн классик пауэрлифтингийн УАШТ-ий хоёр дахь өдөр М-1, залуучууд, насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөөн өрнөж байна. Өнөөдөр тэмцээний мастер-1 ангиллын суултын 83 кг-д Төв аймгийн “Төвийн хүчтэн” клубын тамирчин Д.Батсүх 240 кг өргөснөөр М-1 ангиллын Монгол Улсын тус жингийн дээд амжилтыг шинэчиллээ.

Д.Батсүх нь пауэрлифтингийн спортоор 13 дахь жилдээ хичээллэж буй бөгөөд 2023 оны Азийн АШТ-ий нийлбэр дүнгийн аварга, УАШТ-д долоон удаа түрүүлсэн тамирчин юм. Мөн түүний өсвөрийн шавь нар энэ тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байр эзэлжээ.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Ховд аймагт ажиллаж байна
Батлан хамгаалахын сайд Д.Батлут Ховд аймагт ажиллаж байна
 
Киришима Б.Лхагвасүрэн башё өндөрлөхөөс нэг өдрийн өмнө түрүүлэх болзолоо хангав
Киришима Б.Лхагвасүрэн башё өндөрлөхөөс нэг өдрийн өмнө түрүүлэх болзолоо хангав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!