Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУГТ, дэлхийн аварга М.Анхцэцэг бэртлийн улмаас тэмцээнээ өндөрлүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 32 секунд

"Парис-2024" зуны XXXIII олимпын наадмын хүндийн өргөлтийн тэмцээн үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Анхцэцэг оролцлоо. Тэрбээр огцом өргөлтийн төрөлд 100 кг-ыг, түлхэлттэй өргөлтөөр 125 кг-ыг амжилттай өргөсөн юм.

Гэвч түүний хувьд олимпын наадмын өмнө мөрөндөө бэртэл авсан тул ийнхүү тэмцээнээ өндөрлүүлэхээр болж, түлхэлттэй өргөлтийнхөө 3 дахь оролдлогоос өөрийн хүсэлтээр татгалзлаа.

Түүний өмнө нь үзүүлсэн амжилтуудаас дурдвал:

2014 оны Өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль, Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль

2015 оны Дэлхийн цомоос хүрэл медаль,

2016 оны Залуучуудын ДАШТ-ий алтан медаль

2016 оны Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий аварга, "Рио-2016" олимпын наадмын шагналт 8-р байр

2016 оны Залуучуудын Азийн аварга, Оюутны ДАШТ-ий алтан медаль

2017 оны Залуучуудын Азийн АШТ-ий аварга

2017 оны Азийн танхимын болон тулааны спортын наадамд түрүүлсэн

2017 оны Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль,

2019 оны Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль,

2019 оны Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медаль

2019 оны Дэлхийн цомын аварга

2021 оны Азийн АШТ-ий хүрэл медаль

2021 оны ДАШТ-ээс алтан медаль тус тус хүртжээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 26 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 26 хэм дулаан
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.