Монголын чөлөөтийнхөн хамгийн хүнд жинд анх удаа Олимпын наадмын медалийн төлөө барилдлаа. Шинэ түүх бичиж, шинэ итгэл найдвар төрүүлсэн М.Лхагвагэрэл хаалтын ёслолд Монголын багийн тугийг залах хүндтэй үүргийг хүлээсэн билээ.
Эрэгтэйчүүдийн 125 кг-д М.Лхагвагэрэл эхний даваанд Беларусын бөх Денис Храмянковтой учраа таарч, 8:4-өөр оноогоор ялсан. Харин дараагийн тойрогт Германы Геннадий Чудиновичтой барилдаж, 6:5-аар оноогоор хожсон. Улмаар хагас шигшээд АНУ-ын Гейбл Стивесонд 0:5-аар ялагдаж хүрлийн төлөө барилдахаар болсон юм. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд ОУХМ М.Лхагвагэрэл Туркийн Таха Акгюльтэй барилдаж ялагдал хүлээснээр олимпын наадмаа өндөрлүүлсэн.