Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Өнөөдөр Г.Алтанабагана барилдаж, боксын төрөлд Э.Цэндбаатар, М.Мягмаржаргал нар тоглоно

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 7 секунд

"Токио 2020" зуны олимп үргэлжилж байна. Энэ хугацаанд манай улс олимпын нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна. Тодруулбал, Монгол Улсын тамирчин Саид Моллай өчигдөр мөнгөн медаль хүртсэн бол Монгол Улсын гавъяат тамирчин М.Уранцэцэг, Олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар нар жүдо бөхийн төрөлд барилдаж, хүрэл медаль хүртээд буй.

Тэгвэл өнөөдөр манай эрэгтэй жүдо болон байт харваа, бокс эрэгтэй, эмэгтэй тамирчид тэмцээнтэй. Тодруулбал, 10.00 цагаас жүдогийн эрэгтэй 90 кг жинд тамирчин Г.Алтанбагана барилдана. Дараагийн барилдаан нь 16.00 цагаас явагдана.

Мөн 10.30 цагаас бокс эмэгтэй 75 кг-ын жинд М.Мягмаржаргал, 18.06 цагаас эрэгтэй 57 кг-ын жинд Э.Цэндбаатар нар тоглоно.

Байт харваа эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Урантунгалаг 12.50 цагаас, 16.18 цагаас Б.Отгонболд нар тэмцээнтэй.

Бид мэдээллийг шуурхай дамжуулах болно.

Улаанбаатарт 25 хэм дулаан байна
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.