"Парис 2024" олимпын наадам энэ оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нийг хүртэл Франц улсын нийслэлд зохион байгуулагдана.
Тус наадмын буудлагын төрөлд оролцох эрх авсан О.Есүгэн, Н.Баяраа нарын мэдүүлгийг дутуу явуулснаас болж нэг төрөлдөх оролцох боломжгүй болсон гэх мэдээлэл цацагдсан.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 14.00 цагт МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс мэдээлэл хийхээр болжээ. Тодруулбал, “Парис 2024” Олимпын наадамд оролцох буудлага спортын баг тамирчдад үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ гэж мэдэгдсэн байна.
Дашрамд, өнөөдөр өглөө МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Парис 2024" Олимпын наадмын мэдээлэл, баг тамирчдын зохион байгуулалтын тухай хэлэлцсэн юм.