Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл, эртэч, жингийн илүүдэлгүй Монгол иргэдийг бий болгохын төлөө хамтран ажиллая

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 46 секунд

Монгол Улсын Засгийн газрын наймдугаар сарын 11-ний болон есдүгээр сарын 22-ны өдрийн тогтоолын дагуу паралимпын болон олимпын наадамд амжилттай оролцон медаль хүртсэн болон амжилттай оролцсон бусад тамирчид, багш дасгалжуулагч, шүүгч нарт шагнал гардууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс 1961 онд туурга тусгаар Монгол Улсаа зарлаж, НҮБ-д элссэн. 1964 оны Токиогийн олимпт Монгол Улс тусгаар улсынхаа хувьд оролцсон анх оролцсон олимпын наадам байсан. Үүнээс хойш хагас зуун жил дараа цар тахлын үед зохиогдсон амаргүй нөхцөл байдлын дунд Токиод дахин зохиогдсон. Энэ удаагийн олимпын наадамд манай улс спортын 10 төрөлд 43 тамирчин, зуны паралимпт зургаан төрлөөр 11 тамирчин оролцлоо.

Амаргүй сорилтын дундаас манай тамирчид нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медалийг хүртэж, албан соёмбот төрийнхөө далбааг Токиогийн тэнгэрт мандуулсан та бүхнээр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бахархаж байгаагаа илэрхийлье.

Сарын өмнөөс Ерөнхий сайд өөрөө удирдах таван үндэсний хороог байгуулсны нэг нь олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлт сайжруулж, амьдралын чанарыг цогцоор дээшлүүлэх үндэсний хороо юм. Энэхүү хорооны ажлын хүрээнд Монгол Улсад олимпизмыг дэлгэрүүлж, эрүүл, эртэч, жингийн илүүдэлгүй Монгол иргэдийг бий болгож, улмаар олимпын наадам зөвхөн дөрвөн жилд нэг удаа зохион байгууллагддаг бус Монгол Улсын боловсролын тогтолцоонд байнга байх, цаашлаад олимпизмыг бүх нийтийн томоохон соёл болгон төлөвшүүлэхэд та бид хамтдаа ажиллах чухал үйлсийн өмнө байна. Гуравхан жилийн дараа Парист болох олимпт бэлтгэх үндэсний хороо байгуулагдаад байна. Үндэсний хорооны даргын хувьд шаардлагатай бүх асуудлыг анхаарлын төвд байлгаж дэмжин ажиллах болно. Засгийн газраас Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилтын орчин нөхцөл, залгамж халааг бэлтгэхэд онцгой анхаарч үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв УТҮГ-ыг байгуулахаар ажиллаж байна.

Парис-2024 зуны, паралимпын наадамд олон эрх авч, Европын тэнгэрт Монгол төрийн дууллыг олон удаа эгшиглүүлж, Монгол төрийн алтан соёмбот далбаагаа олон удаа мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв.

Н.Батхүү: Тэрбум модыг судалгаа, тооцоонд үндэслэн үе шаттай тарьж ургуулах боломжтой
Н.Батхүү: Тэрбум модыг судалгаа, тооцоонд үндэслэн үе шаттай тарьж ургуулах боломжтой
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.