
Өчигдөр /2021.06.21/ 11.00 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэр дээр цагдаагийн албан хаагч мотоциклын жолоочийг шалгах явцдаа жолоодох эрхийн үнэмлэх байхгүй гэсэн шалтгаанаар биед нь халдан зодож, 200,000 төгрөг нэхсэн талаар цахим орчинд мэдээлэл гарлаа. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газраас тодруулахад, "Даргад нь мэдэгдсэн, шалгуулж байгаа" гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээллээ.