Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусээс үүдэн ази хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 24 секунд

  • Франц дахь Хятад оюутан "Би вирус биш" гэсэн зураг тавьжээ

Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэгдэл Европын орнуудад гарч эхэлжээ. Коронавирусийн тархалтын улмаас Францын ази гаралтай иргэдийг нийтийн тээврээр болон нийгмийн сүлжээнд доромжлох, дээрэлхэх үзэгдэл гарсан байна.

Германд амьдардаг монголчууд хүртэл олон нийтийн газар ази хүмүүсийг жихүүцэж байгаа талаар сошиал сүлжээгээр мэдээлж байна.

Францийн орон нутгийн "Le Courier Picard" сонин эхний нүүрэндээ "Alerte jaune" (Шар Анхааруулга) ба "Le péril jaune?" Шар аюул уу? гэсэн гарчигтай нийтлэл гаргасан нь олон хүний дургүйг хүргэжээ. Учир нь барууны орнуудад ази хүмүүсийг "Шар" гэж ангилан ялгаварлан гадуурхаж байсан түүхтэй юм.

Сонин удалгүй "Ази хүмүүсийн хамгийн доромж хэвшмэл ойлголтыг" ашиглах зорилгогүй байсан гэж даруй уучлал гуйв.

Шана Ченг нэртэй Вьетнам, Камбожийн гаралтай 17 настай оюутан ВВС-д ярихдаа ням гарагт хотын автобусанд хөгшин залуугүй хүмүүс өөрийг нь муухайгаар харсан гэжээ.

Франц улс баасан гаригт улсынхаа 200 орчим иргэнийг Коронавирусийн голомт Хятадын Ухань хотоос гаргасан ба тэднийг өмнөд хэсэгт 14 хоног тусгаарлаж, шинжилгээ хийж ажиглах юм байна. Франц улсад дөрөв дэх Коронавирусийн тохиолдол одоогоор бүртэгдээд байгаа юм.

Ази хүмүүсийг ялгаварлахаас гадна Ухань хотоос буцаж ирж байгаа иргэдээ болон бусад хүмүүсийг хүлээж авахгүй байх хандлага ази даяар гарч байна. Өмнөд Солонгосын 700 иргэн Ухань хотод ажиллаж амьдардаг ба тэднийг Сөүлээс нэг цагын зайтай оршдог Асан хотод тусгаалах юм. Гэтэл хотын иргэд энэ шийдвэрийг эсэргүүцэж цагдаа болон эрүүл мэндийн сайд руугаа өндөг шидэж, дайрсан байна. Тухайн нутгийн иргэд трактораар замуудыг хааж Уханиас ирсэн хүмүүстэй ойр байхыг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ. Асан хот дахь сургалтын зориулалтаар ашигладаг дотуур байртай байгууламжаас өөр том тусгаарлах газар байхгүй гэж эрүүл мэндийн сайд нь иргэддээ учирласаар байна. Пүрэв гарагийн орой Уханиас 360 гаруй Солонгос иргэнийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн нислэгүүд нь түр саатаад байгаа билээ.

Мөн Сингапурт иргэд онлайнаар гарын үсэг цуглуулж Хятадаас хүмүүс оруулахгүй байхыг шаардсан бол Индонезид хилээ яаралтай хаахыг төр засгаасаа шаардаж байна.

Монголд ч “Босоо хөх монгол” бүлгэм галт тэргээр улаанбаатарт ирсэн хятад иргэдийг монголд гишгүүлэхгүй, оруулахгүй гэж завдсан билээ.

Дэвсгэр мэдээлэл: Өнөөдрийн байдлаар 9800 гаруй хүн коронавирусээр халдварласнаас 213 нь нас баржээ. Дэлхийн 18 оронд коронавирусын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнөөдөр ДЭМБ олон улсын хэмжээнд онц байдал зарласнаа мэдэгдсэн. 

Эх Сурвалж: BBC, SCMP, AL JAZEERA

 

 

 

 

Аялалын компаниудыг үйл ажиллагаагаа  түр зогсоохыг анхаарууллаа
Аялалын компаниудыг үйл ажиллагаагаа түр зогсоохыг анхаарууллаа
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.