Цувралыг хэн тэргүүлэх эсэхийг шийдэх тоглолт өнөөдөр болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 15 секунд

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн хагас шигшээ шатанд “Эс Жи Эйпс”, “Сэлэнгэ Бодонс" багууд учраа таарсан. Хоёр багийн цувралын гурав дахь тоглолт өнөөдөр 19:10 цагаас болно. Хагас шигшээ цувралын салхийг нээсэн тоглолтод Жордан Харрис 21 оноо, 10 самбартай дабл дабл, М.Өлзий-Орших 17 оноо авч Эйпс 1-0 харьцаатайгаар тэргүүлж эхэлсэн. Харин цувралын хоёр дахь тоглолтод Бодонс хожил байгуулж 1-1 болгосон. Энэ тоглолтод Жэй Скрабб 35 оноо, долоон самбар авч, алсын зайны дөрвөн шидэлтээ амжилттай болгосон. О.Тулга ээлжит сайн тоглолтоо үзүүлж 23 оноо авсан.

Бодонсын хувьд гол импорт тоглогч Д.Казинс бэртлийн улмаас эхний хоёр тоглолтод оролцоогүй байгаа. Харин өнөөдрийн тоглолтод оролцох магадлал өндөр байгаа. Эйпсийн ахлах дасгалжуулагч Цепелис Вангелис өөрийн сайн дурын хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Харин түүний оронд Ц.Эрдэнэбаясгаланг ахлах дасгалжуулагчаар томилсон байгаа.

ЧУУЛГАН: Хоёр сайдын томилгоог танилцуулж, ҮХЦ-ийн дүгнэлтүүдийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Хоёр сайдын томилгоог танилцуулж, ҮХЦ-ийн дүгнэлтүүдийг хэлэлцэнэ
 
TRADE FINANCE FORUM-2026 НӨӨЦӨӨС БОЛОМЖ, БОЛОМЖООС ӨСӨЛТ
TRADE FINANCE FORUM-2026 НӨӨЦӨӨС БОЛОМЖ, БОЛОМЖООС ӨСӨЛТ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!