
Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг “FIBA Asia Cup 2029” Азийн цомын урьдчилсан шатны хүрээнд өнөөдөр Фижигийн шигшээ багтай тоглож, 62 онооны зөрүүтэйгээр хожлоо. Ингэснээр Монголын шигшээ баг “D” хэсгийн өрсөлдөөнд чухал ялалт байгуулж, маргааш Тайландын шигшээ багтай хийх тоглолтын өмнө хэсгээ тэргүүлэх магадлалаа хадгалж үлдэж чадлаа. Тус хэсэгт Монгол, Тайланд, Вьетнам, Фижигийн шигшээ багууд багтаад байгаа аж. Монголын шигшээ баг урьдчилсан шатны эхний тоглолтоо наймдугаар сарын 28-нд Вьетнамын багийн эсрэг хийж, 98:64-ийн харьцаатай буюу 34 онооны зөрүүтэй ялалт байгуулсан. Тэгвэл маргаашийн Тайландын шигшээ багтай хийх тоглолтын үр дүнгээс “D” хэсгийг аль баг нь тэргүүлэх нь шийдэгдэх аж. Монгол, Тайландын шигшээ багууд өмнө нь 2022 онд учраа таарч, тухайн тоглолтод Монголын баг ялагдал хүлээж байсан түүхтэй. Тиймээс энэ удаагийн тоглолт нь хэсгийн тэргүүлэгчийг тодруулахаас гадна Монголын шигшээ багийн хувьд өмнөх хожигдлынхоо хариуг авах боломж болсон чухал тоглолт болох юм. Урьдчилсан шатны эхний тоглолтууд наймдугаар сарын 28-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод үргэлжилж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!