ЧУУЛГАН: Хоёр сайдын томилгоог танилцуулж, ҮХЦ-ийн дүгнэлтүүдийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар шинээр томилогдох хоёр сайдын томилгоог танилцуулахаас гадна бусад асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

· Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлт /Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

·Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

·Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцэх юм байна.

Д.Мөнхбаатар: Агаарын бохирдол 30-35 хувь буурсан. Ирэх онд дахин 30 хувиар бууруулах боломжтой
Д.Мөнхбаатар: Агаарын бохирдол 30-35 хувь буурсан. Ирэх онд дахин 30 хувиар бууруулах боломжтой
 
Н.Номтойбаяр: Ардын намынхан албан тушаалыг хундага дарсны ард шийдэж байна
Н.Номтойбаяр: Ардын намынхан албан тушаалыг хундага дарсны ард шийдэж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!