
Тайландын Бангкок хотод зохиогдсон "Asian open school invitational championships" буюу "Азийн сурагчдын аварга" шалгаруулах усанд сэлэлтийн тэмцээнд 23 орны 1168 тамирчин хурд хүчээ сорин оролцсон байна.
Уг тэмцээнд Монгол Улсын "Говийн усчид" клубын тамирчин ах дүү Э.Энхтөгс, Э.Энх-Учрал нар амжилттай оролцож, 15 медалийн эзэд болжээ. Тодруулбал,
Энхтөрийн Энхтөгс
10 насны ШИЛДЭГ ТАМИРЧИН цомын эзэн
- 100м араар даллах сэлэлт алт
- 50м араар даллах сэлэлт алт
- 100м далайн гахай сэлэлт алт
- 50м далайн гахай сэлэлт алт
- 50м өврөөр даллах сэлэлт мөнгө
- 4*50 өврөөр даллах буухиа мөнгө
- 4*50 холимог буухиа мөнгө
- 4*50 холимог эрэгтэй буухиа хүрэл
- 4*50 өврөөр даллах буухиа хүрэл
Энхтөрийн Энх-Учрал
- 50м далайн гахай сэлэлт алт
- 50м мэлхий сэлэлт алт
- 100м араар даллах сэлэлт алт
- 50м араар даллах сэлэлт хүрэл
- 4*50 холимог буухиа хүрэл
- 4*50 өврөөр даллах буухиа төрөлд хүрэл медаль авсан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!