“Хөшөөтийн орд“-ын дараагийн захиралд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өөрийн хүнээ зүтгүүлж байна уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 21 секунд

Ховд аймгийн нутагт байрлах “Хөшөөтийн орд” гэх коксжих нүүрсний том ордын дараагийн захирал хэн байх асуудал олны анхаарал татаж байна. Учир нь 2007 онд гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Хөшөөтийн ордод улс төрд нөлөө бүхий хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд захирлаар томилогдсоор ирсэн байдаг. Энэхүү ордын гүйцэтгэх захирлууд байгуулагдсан цагаасаа хойш хэд хэд солигдсон юм.

Хамгийн анх УИХ-ын гишүүн асан "Ажнай" хэмээх тодотголтой Д.Бат-Эрдэнийн хамаарал бүхий этгээд захирлаар томилогдон ажиллаж байсан бол түүнээс хойш хэд хэд солигдож хамгийн сүүлд opendata.mn сайтын 2025 оны есдүгээр сарын 3-ны өдрийн шинэчилсэн мэдээллээр П.Хүрлээ гэх хүн захирлаар ажиллаж буй бүртгэл байна.

Өмнөх Засгийн газрын үед БЭТ буюу Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулсан. Тус уурхайд Ж.Батзандан БЭТ-өөр томилогдон очиж, нөөцийн хувьд өндөр ашигтай, коксжих нүүрсний хувь өндөр стратегийн ордод хамруулах бүрэн боломжтойг судлан, бичиг баримтаа цуглуулж байжээ. Гэвч ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт түүнийг өрөөндөө дуудаж, ажлаас нь түдгэлзүүлзсэнээр энэ ажил зогссон гэх мэдээлэл байна.

Үүний шалтгаан нь, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт тус ордын захиралд өөрийн хүнээ томилуулахаар ТУЗ-ийн хурлаар даргыг нь солих ажлыг шуурхай эхлүүлсэн хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Ингэснээр стратегийн ач холбогдол бүхий энэ ордын дараагийн дарга хэний хамаарал бүхий хүн байх вэ гэдэг нь бараг л ил тод болоод байгаа аж.

Тэгвэл уг ордын талаарх мэдээллийг хүргэвэл,

Хөшөөтийн уурхай нь Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг. Анх 1979 онд улсын төсвийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуулын ажил хийгдэж, 1980 онд Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийг нь тогтоож, улсын нөөцийн нэгдсэн тоо бүртгэлд бүртгэж байсан түүхтэй. Ордын нөөцийн талаар янз бүрийн мэдээлэл байдаг. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар ордын бодит нөөцийг 85.7 сая тонноор хүлээн авсан. Харин Мо Эн Ко компани өөрийн албан ёсны сайтдаа Хөшөөтийн ордын нөөцийг 149 сая 237 мянган тонн хэмээн бичжээ. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 180 сая, 460 сая тонн, цаашлаад 2.5-4.5 тэрбум тонны нөөцтэй гэсэн янз бүрийн мэдээлэл байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээллээр тус ордыг 300 сая тн нүүрсний нөөцтэй гэх мэдээлэл дурдагджээ.

Тус ордыг одоо БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Мон Эн Ко ХХК эзэмшин, Сутай хайрхны өвөр бэлд олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.

Долоон байршилд болж буй нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Долоон байршилд болж буй нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
 
Ухаалаг камер ажилласнаар жолооч нарын соёл дээшилж, өдөрт бүртгэгдэх зөрчил 16.300-гаар буурчээ
Ухаалаг камер ажилласнаар жолооч нарын соёл дээшилж, өдөрт бүртгэгдэх зөрчил 16.300-гаар буурчээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!