
2026 оны 01 дүгээр сарын 26-наас 02 дугаар сарын 04-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна.
Хур тунадас: 29-нд Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр, 02 дугаар сарын 01-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 02 дугаар сарын 02,03-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -2...-7 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна. 02 дугаар сарын 03, 04-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтний эрч чангарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 29-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор -30...-35 градус, бусад хэсгээр -23...-28 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 02 дугаар сарын 02,03-нд бага зэрэг хүйтний эрч чангарна.
Эх сурвалж: ЦУОШГ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!