Охидтойгоо бусдад хутгалуулж, амиа алдсан эмэгтэй 8 сартай жирэмсэн байжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 42 секунд

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дунд Дарь-эхэд хүн амины онц ноцтой хэрэг гарсан талаар бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн. Дээрх гэмт хэргийн улмаас 4 настай охин ээжийнхээ хамтаар амиа алдаж, 3 настай охин хүнд гэмтэж, эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлүүлж байна.

Эх сурвалжийн мэдээллээр, хөрш айлын 48 настай эрэгтэй нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх мэдээлэл байна.

Тэгвэл амиа алдсан эмэгтэй 8 сартай жирэмсэн байсан талаар түүний нөхөр Нэгүүн.мн сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр "Өглөө машин аваад гэрээсээ гараад ирэх хооронд ийм харгис хэрэг гарсан байна. Миний охиныг мал нядалж байгаа юм шиг хутгалаад, эхнэрийг минь үсдээд чирсэн юм шиг байна. Одоо нэг охин минь маш хүнд эмнэлэгт байна. Дөрөвхөн настай охин минь яаж амь гуйсан бол. Цаг гарны дотор л хэн нь ч мэдэгдэхгүй гар гэр бүлийг минь хяргачихлаа. Одоо амьд үлдсэн охин минь "Ээж яасан бэ. Би аниа болж байгаа" л гэнэ. Би охины босчих. Гарч ирэхээр нь тоглоё" гэж хэлсэн. Охин минь "Танихгүй агаа ёоёо" гээд л байна. Хайртай, ханиа, 4 настай охиноо, гэдсэнд байгаа үрээ нутаглуулна. Үнэхээр шоконд орчихлоо би" гэжээ.

Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүргийг Делси Родригес гүйцэтгэнэ
Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүргийг Делси Родригес гүйцэтгэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -14 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -14 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!