
Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп томоохон хэмжээний цэргийн ажиллагаа явуулж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог эхнэрийнх нь хамтаар баривчилсан билээ. Тиймээс Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүргийг хэн гүйцэтгэх нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр 2018 оноос хойш дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Делси Родригес томилогджээ.
Родригес дэд ерөнхийлөгч байх хугацаандаа Сангийн сайд болон Газрын тосны сайдын албан үүргийг хавсран гүйцэтгэдэг байсан аж. Тэрбээр 1969 оны 5-р сарын 18-нд төрсөн бөгөөд 56 настай аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!