Энэ оны 10-р сард Колумби улсын иргэн Лючио Чикуито 104 насандаа докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр Колумби улсын Меделлин хотоос гаралтай. Одоогоос 77 жилийн өмнө буюу 1943 онд Манчестерийн Их Сургуульд элсэн орж байжээ. Амьдралынхаа туршид инженер мэргэжлээр ажиллаж, Колумбийн хамгийн том эрчим хүчний компанийг үүсгэн байгуулагсан аж.
Тэрбээр өндөр насласан тухайгаа ном шимтэн унших, хоолны дэглэм, байнгын дасгал хөдөлгөөн, тууштай байдал, сахилга баттай холбон тайлбарладаг байна.
Түүний залуу үеийхэндээ хандаж хэлсэн зөвлөгөөнөөс дурдвал:
- Хий дэмий өнгөрүүлсэн цаг хугацаа чинь чамд хэзээ ч эргэж ирэхгүй.
- Цагийг зөв зохистой өнгөрүүлэх талаар хэзээд санаж яв. Өнөөдөр хийж амжаагүй зүйлс маргааш хэт оройтсон байх болно.
- Би үргэлж завгүй байдаг. Би хэзээ ч ажиллахаа зогсоож байгаагүй.
- Өндөр насласны маань нууц жимс ихээр хэрэглэдэгтэй холбоотой байх.
- Би хүйтэн шүршүүрт ордог. Тийм ч учраас би үрчлээ багатай байдаг гэж боддог.
- Би нохойтойгоо өдөр бүр гадуур алхдаг.
- Үр хүүхдүүддээ би үргэлж суралцсаар л бай гэж зөвлөдөг.
Эх сурвалж: bbc.com