Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос ээлжит (2020.12.11) мэдээллээ хийлээ.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил: “Нэг өрх – нэг иргэн” шинжилгээ авах үйл ажиллагаа өнөөдрөөс /2020.12.11/ Сүхбаатар сумын хэмжээнд эхэлж байна. ХӨСҮТ-ийн 40 эмч, инженер техникийн ажилчид Сүхбаатар суманд ирж шинжилгээ авах 20 цэгт хүч нэмэн ажиллаж байна. Өнөөдрийн эрүүл мэндийн яамны мэдээллээр манай аймагт нэг тохиолдол шинээр нэмэгдсэн. Энэ хүн бол Сүхбаатар сумын 3-р багт амьдардаг 30 настай эмэгтэй. Өмнөх тохиолдлын ойрын хавьтал. Одоогоор аймгийн хэмжээнд 37331 хүнийг түргэвчилсэн оношлуураар, 12987 хүнийг PCR-ийн шинжилгээнд хамруулаад байна. Тусгаарлалтанд 145 хүн байна. Шаамар, Ерөө, Хушаа, Баянгол, Мандал, Баруунбүрэн сумдын 775 иргэнийг бүсчилсэн түргэвчилсэн оношлуураар оношилж, замын хөдөлгөөнд оролцуулсан. Нийт 22 автобусаар 900 гаруй хүн, хувийн машинаар 357 хүн Улаанбаатар хот болон бусад хөдөө орон нутгаас ирээд байна. Сүхбаатар суманд ажиглалтанд байсан эх амаржиж хүүтэй боллоо. Аймгийн иргэд өрхийнхөө нэг гишүүнийг шинжилгээнд хамруулаарай гэж хүсье" гэлээ.