
Ерөнхий сайд Г.Занданшатар "Алт-III" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгийг илэрхийлж байсан. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан "Бидний хувьд хөрсөн дороо валютын нөөцөө хадгалдаг их хувь заяатай улс. Энэ боломжийг бид алдаж болохгүй. Маш олон жил алт унц нь 2000 орчим байсан бол одоо үнэ 60-70 хувь нэмэгдэж оргилдоо 3450 ам.доллар болсон.
Гадаад нөхцөл байдал тодорхойгүй үед алтны үнэ унахгүй. Өсөх хэмжээг нь хэлж мэдэхгүй. Эн боломжийг ашиглах хэрэгтэй. Алтны үйлдвэрлэлийг дэмжих үүднээс "Алт-III" хөтөлбөрийг эхлүүлж байгаа. Алт бол маш онцлог эрдэс баялаг. Алт бол Монголбанкан дээр Лондонгийн биржийн ханшаар тушаагаад л төгрөгөө авдаг. Төсвийн орлого тал дээр бага нэмэртэй ч хамгийн гол нь валютын нөөц. Алт-III хөтөлбөр Засгийн газар дээр тогтоол гарсан бөгөөд үндсэн хоёр чиглэлтэй байгаа юм. Манай улсад үндсэн 5 орд байгаа бөгөөд эргэлтэд оруулъя. Нөхөн сэргээлт хийж, урт нэртэй хуульд орсон байгаа газруудын нөхөн сэргээлтийн шаардлага 100 хувь барьцаа авна. Харин ямар нэгэн татварын хөнгөлөлт байхгүй. Алтны үнэ өссөн үед хэр баргийн АМНАТ даваад гарна. Алтанд зориулж аж ахуйн нэгжийн албан татварт өөрчлөлт оруулна гэсэн ойлголт байхгүй. Алт-III хөтөлбөр 21 хоногийн өмнө Засгийн газраар орсон цаашид хэрэгжүүлнэ. Ерөнхий сайд эрчимжүүлэх ёстой гэдгийг илэрхийлж байгаа" гэсэн юм.