Реппер Mrs.M-ийн к-поп айдол Хюнинг Кай-ыг бэлгийн чиг хандлагаар доромжилсон асуудал сөхөгдөж “Super Concert: Special” тоглолтод оролцохгүй боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Реппер Mrs.M-ийн к-поп айдол Хюнинг Кай бэлгийн чиг хандлагаар доромжилсон асуудал сөхөгдөж, "Super Concert: Special" тоглолтод оролцохгүй боллоо


Тодруулбал, Mrs.M 2020 онд инстаграм хуудсандаа к-поп айдол Кайн зургийг "Эрэгтэй хүн ийм хөөрхөн байж болохгүй. Ямар ч эршүүд юм алга аа. Нөгөө юу муу нь байдаг юм уу гэмээр л байна" гэсэн тайлбартайгаар стори хийсэн байдаг. Эл сториг нийтлэгдсэний дараа "ТХT Mongolians" фэйсбүүк хуудсаар Mrs.M-ийг "Кайн нэр хүндэд халдаж, мөн бэлгийн дарамт учруулсан, "Big Hit"-рүү и-мэйл илгээнэ" хэмээн нийтлэл бичиж, үүнийг нь к-попын шүтэн бишрэгчид цахим орчинд түгээж, давлагаалж байв.


Тэгвэл 2026 оны есдүгээр сарын 19-нд болох PSY, Baek Z Young, Leehi тэргүүтэй дэлхийн хэмжээний артистууд оролцох "Super Concert special"-д реппер Mrs.M оролцохоор болсныг зарласны дараа дээрх асуудал дахин сөхөгджээ. Улмаар к-попын фэнүүд "Super Concert"-ыг зохион байгуулагч "Evandis Entertainment"-д түүнийг тоглолтоос хасахыг шаардсан байна.


Харин "Super Concert: Special"-д оролцох уран бүтээлчдийг зарласан сүүлийн мэдээллээс харахад Mrs.M өөрийн хүсэлтээр оролцохоос татгалзсан байна.

ЗГ: “Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай” ЗГ-ын тогтоолыг хэлэлцэнэ
ЗГ: “Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай” ЗГ-ын тогтоолыг хэлэлцэнэ
 
Хоёр байнгын хороо хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцүүлгийг хийнэ
Хоёр байнгын хороо хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцүүлгийг хийнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!