Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Большой театр” 1.2 тэрбум рублийн алдагдал хүлээжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 55 секунд

Цар тахлын үеэр ОХУ-ын “Большой театр” орлогынхоо тал орчим хувийг буюу 1.2 тэрбум рублийн алдагдал хүлээсэн тухай “Большой театр”-н ерөнхий захирал Владимир Урин мэдэгдсэн байна.

“Бид 10 дугаар сарыг хүртэл орлогынхоо 50 орчим хувийг алджээ. Большой театр тасалбар борлуулалтаас 2 тэрбум 400 сая рублийн орлого олдог” хэмээн В.Урин мэдэгджээ.

Үүнтэй холбоотойгоор эрх баригчид “Большой театр”-ын хүлээсэн алдагдлыг бүрэн нөхөхийг зорьж байгаа тухай Москва хотын орлогч дарга Наталья Сергунин мэдэгдсэн байна. Тэрбээр "Театрын хүлээсэн алдагдал тэр дундаа цалин хөлстэй холбоотой алдагдлыг бүрэн нөхөх тэтгэмж засгийн газраас олгох нь театруудын хувьд тун чухал алхам юм" хэмээжээ.

Мөрийтэй тоглоомын газар хөл хорионы үеэр ажиллуулжээ
Мөрийтэй тоглоомын газар хөл хорионы үеэр ажиллуулжээ
 
ЭЗБХ: Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
ЭЗБХ: Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.