УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээллийг сонслоо. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Зарим нэг хууль хяналтын байгууллагын дарга нараар дамжуулж авлигын хөрөнгийг хураахтай холбоотой хууль санаачилж хэрэггүй дээ гэх “сануулгууд” ил, далдаар ирж байгаа. Хамтарчихсан байж яаж авлигын эсрэг тэмцэх юм гээд байна. Хамтрах нь авлигын эсрэг тэмцэлд хамаагүй" гэв.