Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон улс гадаадын дадлагажигчдын визний нөхцөлийг чангатгана

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 0 секунд

Японы Засгийн газар технологийн нууцууд нь гадагш алдагдаж буйг илүү үр дүнтэй таслан зогсоох зорилгоор гадаадын дадлагажигч, судлаачдад виз олгох нөхцөлийг чангатгахаар төлөвлөж байна гэж “Yomiuri” сонинд албан ёсны байгууллагуудын эх сурвалжуудын мэдээллээс иш татан бичжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, дадлагажигч эсвэл эрдэмтэн нэрийн дор Японы судалгааны бүтцэд нэвтрэхийг оролдож болзошгүй сэжигтэй хүмүүсийн мэдээллийн санг 2021 оны дөрөвдүгээр сар гэхэд бий болгохоор төлөвлөсөн байна. Энэхүү мэдээллийн санг тусгай алба, Батлан ​​хамгаалах болон Гадаад хэргийн яам, бусад газрууд хамтран байгуулах бөгөөд Гадаад хэргийн яам виз олгох шалгалтыг чангатгахын тулд ирэх санхүүгийн жилд 220 сая иений (2 сая гаруй ам.доллар) санхүүжилт олгохыг хүссэн байна.

У.Хүрэлсүх: Ирэх дөрвөн жилд 138 мянган ажлын байр шинээр бий болгоно
У.Хүрэлсүх: Ирэх дөрвөн жилд 138 мянган ажлын байр шинээр бий болгоно
 
ХЭҮК: Хаан банкны мэдээллийн сан халдлагад өртөж 2.5 сая иргэдийн мэдээлэл задарсан байж болзошгүй тул интернэт банкны нууц үг, пин кодоо солихыг анхааруулав