БНХАУ 2020 онд багтаан 100 сая орчим иргэнээ хот сууринд суурьшуулах зорилгын хүрээнд хэдэн зуун “Эко хот” байгуулж байна.
Үүнээс өмнөх 30 гаруй жилийн хотжилтын явцад олон мега хот байгуулагдсан нь дагаад байгалийн бохирдол ихээр үүсгэсэн ажээ. Харин одоо БНХАУ-ын эрх баригчид илүү байгальд ээлтэй хэлбэрээр суурин газраа тэлэхийг зорьж байна. Тухайлбал: эдгээр “Эко хотууд”-ын нэг болох Тианфугийн бүтээн байгуулалтад 2019 оны эхний хагаст л гэхэд 44 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Хотын талбайн 60 гаруй хувийг хиймэл зургаан нуур, 30 цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжид зориулна. Хэт төвлөрөл үүсгэхгүйн тулд 2030 он гэхэд хүн амын тоог 6.3 саяас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөжээ.