Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Таж Махал” иргэдэд хаалгаа нээжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

Энэтхэгийн Уттар Прапеш мужийн Агра хотод орших “Таж Махал”-ыг нээжээ. Дэлхийн өвд тооцогдох энэхүү байгууламж коронавирусний халдварын улмаас зургаан сар гаруй хаалгаа барьжээ.

“Таж Махал”-ыг өдөрт 5000 жуулчин үзэж сонирхох боломжтой бөгөөд өдрийн 14 цагаас өмнө 2500 хүн, түүнээс хойш үлдсэн 2500 хүнийг хүлээн авах юм. Түүнчлэн үзэгчид амны хаалт заавал зүүх шаардлагатай бөгөөд бүх тасалбарыг цахимаар худалдаална.

Жуулчдын сонирхлыг ихэд татдаг “Таж Махал” жилд долоон сая гадаадын жуулчин хүлээн авдаг боловч шинэ коронавирусний халдварын улмаас энэ оны гуравдугаар сарын 17-ноос хаагджээ.

Энэтхэгт халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа хэдий ч Засгийн газар халдвараас сэргийлэх хязгаарлалтыг дахин сулруулах шийдвэр гаргасантай холбогдуулан дурсгалт газруудыг дахин нээж байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн байна
Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд